Thursday, December 26, 2013

Яруу найрагч аа
Ядаж ганц хормын ч хамаагүй учрал чинь болмоор байна
Шаргал навчтай намрын сүүлийн өдрүүдэд
Шаналан байж санаа алдах эгшинг чинь би сонсмоор байна
Яруу найрагч аа
Ядахнаа л би амраг чинь болмоор байна
Зүрхэнд дарсан нулимс энгэр дээр чинь унах агшинд
Зүүдэлгүй тэнгэрийн охинд дурласан байхыг чинь хармаар байна
Яруу найрагч аа
Явахдаа үнсдэг гэргий чинь болмоор байна
Гэгээ түгээн хорвоод тэнүүчлэх амьдралын чинь хугацаанд
Гэзгэндээ би гунигийг чинь сүлжмээр байна
Яруу найрагч аа
Яруу алдарт дурлал чинь болмоор байна би
...
Ял бөгөөд гавъяа чинь болж
Яг л чиний шүлэг шиг амьдармаар байна би

No comments:

Post a Comment