Thursday, December 26, 2013

Үйлийн үр, үгүйрч хоосорсон тавиланд мэгшсэн зүрх
Үзүүр үгүй холын хол чимээ аниргүйд төөрсөн гансрал болон хувирч
Бодол хүсэл цэв хүйтэн сувд мэт энгэрээс тасарч
Бороонд шалба норон, нүцгэн үнэнд туйлдах хүсэл төрнө
Болзоонд догдлон алхсан дэврүүн бүсгүйн аалийг хүсэл шунал болгоод
Болдогсон бол цаг хугацааг зогсоон энэ л хэвэндээ үлдмээр
Сэмэрч асгарсан нулимсаар чиний инээмсэглэх уруулыг зурж орхиод
Сэхүүн зан, бардам сэтгэлээн гээж уйлж гуймаар болдог ч
Их л богинохон бөгөөд насан туршын хайрыг
Энэ л дэвтэрт бичиж үлдээн,тэсвэрийн хана босгож
Ихэмсэг насныхаа шанд зөрүүд зангаараа шаналан байж
Энхэр дэлбээт цэцэг болон зүрхэндээ ахин урганаа
Жаргах ёстой шүү хайрт минь энэ бүхний төлөөсөнд
Заяаг нь түшиг гэж би хайраа эвээд үлдээлээ
Сарны туяаг өвөртөө эрхлүүлэн үдсэн шөнө бүрийн төлөөсөөр
Сайхан чинийхээ төлөө би хагдарсан ч ахин ургаж чадах цэцэг юм шүү…Хайрт минь

1 comment:

  1. Ямар их таалагдсан гээч, яг л тэээр цагийн миний тухай бичсэн ч юм шиг ...

    ReplyDelete