Saturday, September 7, 2013

Хэн ч үл ойлгох гуниг зүрхэнд үүрээ засчихаад
Хэний ч нүдэнд үл торох сүүдэр дамнан хөлөглөөд
Хэл чимээгүй бүр эргэж ч хараагүй цааш алхсан түүний
Хэзээ ч үл ойлгогдох тэр төрхийг нь би одоо зүхмээр болох л…
Надад хэлсэн сайхан үг бүрийг бас хамт мөрөөдсөн ирээдүйн тухай яриаг
Нар жаргахтай зэрэгцэн голын усанд живүүлмээр санагдахад
Намайг шаналгасан хайр гэгч хийрхэлд
Наснаасаа эрт автчихав уу? эсвэл бүр оройтчихсон уу? гэж бодол болов
Шар навчис шиг сэтгэлийн мянган эгшиг
Шаргал туяат наранд хүртэл хүйтэн санагдахад
Эзэнгүй хоосон зүрх сэтгэлд би өөрийгөө гээчихээд
Энэ л ертөнцийн харалган мэлмийг тэмтчин тэндээс нулимс хайна

No comments:

Post a Comment